Careers

Pioneer for positive changes.

Career Hero

Олон нийтийн арга хэмжээ

Хамт олонтойгоо танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, Нэкст соёлыг түгээх, харилцан итгэлцлийг бий болгож зөв хандлагатай нэгэн гэр бүл болох зорилгоор олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал “Цасны баяр” “Хүүхдийн баяр”, “Явган аялал”, “Бэсрэг наадам”, “50 саяын уналт”, “Аяыг таа”, “Мэргэжлээ сольё” гэх зэрэг сонирхолтой арга хэмжээг цаг үетэйгээ уралдуулан зохион байгуулдаг.

alt
alt

Спортын наадам

Хамт олныхоо багийн ажиллагааг сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг уриалан дэмжих зорилгоор спортын тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Уг спортын их наадмын хүрээнд ‘Next Championship’ болон ‘Next Cup’ тэмцээнийг зохион байгуулж сагсан бөмбөг, 3×3, гар бөмбөг, хөл бөмбөг, шатар, олс таталт, даам, дартс болон цахим спортын төрлөөр нийт ажилчдыг хамруулан нөхөрсгөөр өрсөлддөг.

alt
alt

Урлагийн наадам

Авьяас чадвараа хамт олондоо таниулж өөрийгөө нээн илэрхийлэх, халуун дулаан уур амьсгал бий болгох урлагийн их наадмыг нийт ажилчдын дунд жил бүр зохион байгуулдаг. Эв эеийг эрхэмлэн, нэгэндээ урам зориг хайрладаг нандин мөчүүдийг энэ үеэр бид хамтдаа хуваалцдаг.

alt
alt

Клубууд

Сонирхлоороо нэгдэж, мэдлэг чадвараа бусадтай хуваалцах, хамтдаа хөгжих боломж олгох зорилготой ажилчдын манлайлсан төрөл бүрийн клубийн үйл ажиллагааг явуулдаг. Тухайлбал эко клуб, илтгэх урлаг, гадаад хэл, спорт, e-sport, гар урлал, хоол, урлагийн зэрэг нийт 8 клуб идэвхтэй ажиллаж байна.

alt
alt

Selection process

selection

Open positions

Be part of our growing team!