bidnii

НЭКСТ Групп

НЭКСТ Мебель ХХК нь 2003 онд анх Мебель Таун нэртэйгээр гэр ахуйн тавилгын худалдааны салбарт бизнесийн гараагаа эхлүүлж байлаа. Манай хамт олон өдгөө Монголын худалдаа үйлчилгээний салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөжин тэлсээр 2009 онд гэр ахуйн цахилгаан бараа, компьютерийн зах зээлд НЭКСТ Электроникс ХХК-нийг үүсгэн байгуулсан.

Манай компани нь дэлхийд нэртэй SAMSUNG, LG, SONY, SHARP, PHILIPS, LENOVO, DELL, CASIO, TCL, Hisense, BLOMBERG, Galanz, Midea, Rotenzo, Archos, Asus зэрэг компанийн албан ёсны борлуулагчаар шалгаран ажиллахын сацуу өндөр чанартай бүтээгдэхүүнийг харьцангуй хямд үнээр хэрэглэгчид хүргэхийг зорин ажиллаж байна.

“ШИНЭ ШИНЭЛЭГ БҮХНИЙГ НЭКСТЭЭС” гэсэн уриан дор шинэ бараа бүтээгдэхүүн,техник технологи, шинэлэг маркетингийн үйл ажиллагаа, шинэлэг үйлчилгээг байнга санал болгож ирсний дүнд өдгөө цахилгаан барааны зах зээлд тэргүүлэгч 3 компанийн нэг болж зах зээлийн 20 гаруй хувийг эзлээд байна.

Манай НЭКСТ Электроникс компани нь нийт 12 салбар дэлгүүртэйгээс 5 нь Улаанбаатар хотод Дархан, Эрдэнэт, Ховд, Увс, Дорнод, Баян-Өлгийн, Замын-Үүд, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудад үүд хаалгаа нээн хэрэглэгч худалдан авагч нартаа илүү ойртон ажиллаж байна.

Мөн SAMSUNG, LG албан ёсны эрхтэй “Засвар үйлчилгээний төв”-өөр дамжуулан урт хугацааны баталгаат засвар ,үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэсээр байна. 2014 оны байдлаар Монгол улсын шилдэг “Топ-100” аж ахуйн нэгжийн нэг, Маркетинг менежментийн бодлогоор манлайлагч “Топ-5” аж ахуйн нэгжийн нэг зэрэг шагнал урамшлуудыг хүртсэн байна.

 

 

 

Видео реклам
Бидэнтэй нэгдээрэй